Бидний цуглуулдаг мэдээлэл
Тооллогод зөвхөн платформууд олон нийтэд ил харуулдаг мэдээллийг ашигладаг.
- YouTube. Сувгийн нэр, хаяг, тайлбар, зураг, захиалагчийн тоо, нийт үзэлт, видеоны гарчиг, тайлбар, үргэлжлэх хугацаа, нийтэлсэн огноо, үзэлт, лайк болон сэтгэгдлийн тоо.
- Kick болон Twitch. Сувгийн нэр, шууд дамжуулалтын хугацаа, үзэгчийн тоо болон платформын нийтэд ил харуулдаг захиалагчийн тоо.
- Бусад платформын хаяг. Бүтээгчийн видеоны тайлбарт өөрөө бичсэн Instagram, Facebook зэрэг хаягийг сувгуудыг хооронд нь холбох зорилгоор хадгалдаг ба нийтэлдэггүй.
- Бүтээгчийн нийтэлсэн холбоо барих хаяг. Бүтээгч сувгийн тайлбартаа өөрөө нийтэлсэн хамтын ажиллагааны имэйл, утас, вэбсайтыг холбоо зөвхөн өөрийн нэрийн өмнөөс бүтээгчтэй холбогдох, жишээлбэл гишүүнчлэлийн урилга эсвэл судалгаа илгээх зорилгоор хадгалдаг. Энэ мэдээллийг нийтлэхгүй, худалдахгүй бөгөөд гуравдагч этгээдэд өгөхгүй.
Бидний нийтэлдэггүй мэдээлэл
- Бүтээгчийн утас, имэйл зэрэг холбоо барих мэдээлэл.
- Хувь бүтээгчийн орлогын тооцоо.
- Платформ олон нийтэд харуулдаггүй аливаа мэдээлэл.
Бид бүтээгчдийн мэдээллийг брэнд, агентлаг болон гуравдагч этгээдэд худалддаггүй.
Сэтгэгдэл бичигчид
Бүртгэлд байхгүй бүтээгчдийг олохын тулд бид зарим видеоны сэтгэгдэл бичсэн сувгуудыг шалгадаг. Энэ үед сэтгэгдэл бичигчийн нэр болон сэтгэгдлийн агуулгыг огт хадгалдаггүй. Сувгийн дугаарыг зөвхөн буцааж тайлах боломжгүй кодлосон хэлбэрээр 180 хоног хадгалж, дараа нь устгадаг.
Таны бидэнд илгээсэн мэдээлэл
Гишүүнчлэлийн хүсэлт, холбоо барих мэдээлэл болон суваг санал болгох маягтаар илгээсэн мэдээллийг зөвхөн тухайн хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор ашигладаг. Энэ мэдээллийг холбооны дотоод ажилтнууд л харах боломжтой бөгөөд 12 сарын дараа устгадаг. Бид таны IP хаяг зэрэг мөрдөх мэдээллийг хадгалдаггүй.
Бүтээгчдийн судалгаа
Судалгаа нэргүй. Нэр, суваг, утас, имэйл асуудаггүй бөгөөд IP хаяг зэрэг илгээгчийг тодорхойлох мэдээлэл хадгалдаггүй. Орлого, үнийн асуултыг мөнгөн дүнгийн хүрээгээр асуудаг. Үр дүнг зөвхөн нэгтгэсэн тоогоор нийтэлж, хувь хүний хариултыг хэзээ ч нийтлэхгүй, гуравдагч этгээдэд өгөхгүй.
Сувгаа засуулах, хасуулах
Таны сувгийн ангилал, төрөл буруу байвал, та сувгаа бүртгэлээс хасуулахыг хүсвэл эсвэл холбооноос танд холбогдохгүй байхыг хүсвэл бидэнд мэдэгдэнэ үү. Хүсэлтийг хүлээн авсны дараа бид шалгаж, шийдвэрлэх болно.
Мэдээлэл засуулах Бүртгэлээс хасуулах
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 09 сарын 14